HOME
GLOBAL KOR ENG 日本語 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN
โปรโมชั่น
คอลัมน์
คอลัมน์
คอลัมน์พิเศษเฉพาะของแวนส์คลินิก
Ботокс зөвхөн үрчлээнд хийдэг үү? : Ботоксын төрлүүд ба ялгаа
2026-08-13

Ботокс гэхээр ихэнх хүн дух, хөмсөг хоорондын үрчлээг багасгах тарилга гэж ойлгодог. Гэвч ботокс нь зөвхөн үрчлээнд бус, арьсны ерөнхий байдлыг сайжруулах, хэт хөгжсөн булчинг сулруулж эзлэхүүнийг багасгах, нүүр болон биеийн хэлбэрийг засах зэрэг олон зорилгоор ашиглагддаг.

Ботокс нь мэдрэлээс булчинд очих агших дохиог тодорхой хугацаанд сааруулдаг. Харин хаана, хэр зэрэг гүнд, ямар тунгаар тарьж байгаагаас шалтгаалан үйлчилгээний зорилго нь өөр байдаг.

1. Үрчлээний ботокс

Инээх, хөмсгөө зангидах, духаа өргөх, нүдээ онийлгох зэрэг нүүрний хөдөлгөөн олон дахин давтагдаж зуршил болсноор тухайн хэсэгт гүн үрчлээ үүсдэг.

Үрчлээний ботокс нь тухайн үрчлээг үүсгэж буй булчингийн хөдөлгөөнийг түр хугацаанд сулруулж, үрчлээг илүү гүн болохоос сэргийлэн, илүү толигор харагдуулах үйлчилгээтэй.

Ихэвчлэн дух, хөмсөг хооронд, хамрын хөндлөн босоо үрчлээ, нүдний цацраг зэрэг илүү их нүүрний хувирал гаргадаг хэсгүүдэд хийдэг.

2. Арьсны ботокс

Арьсны ботокс нь уламжлалт үрчлээний ботоксоос өөр аргачлалтай. Ботоксыг арьсны өнгөн хэсэгт бага тунгаар олон цэгт тарьж, арьсны хялгасан үрчлээ, нүхжилт, тослогжилтыг багасгаж, арьсыг илүү чанга, толигор харагдуулахад тусладаг.

Булчинг бүхэлд нь хүчтэй сулруулах бус арьсны өнгөн хэсэгт үйлчилдэг учраас нүүрний хөдөлгөөнийг аль болох байгалийн хэвээр хадгалан арьсны ерөнхий байдлыг сайжруулах зорилготой.

3. Булчингийн ботокс

Ботоксыг үрчлээнээс гадна хэт хөгжсөн булчингийн хэмжээг аажмаар багасгах зорилгоор ашигладаг.

Тухайн булчингийн агшилтыг тодорхой хугацаанд сулруулснаар булчингийн ачаалал багасаж, удаан хугацаанд чангарснаас үүдэлтэй томорсон булчинг багасах боломжтой. Үүнийг нүүр төдийгүй биеийн зарим хэсэгт ашигладаг.

Мөрний булчингийн ботокс

Хүзүү, мөрний хэсгийн том, хэт хөгжсөн булчинд буюу хуян үүссэн хэсэгт ботокс хийснээр тухайн булчингийн агшилтыг сулруулж, хэмжээг аажмаар багасгахад тусладаг.

Ингэснээр мөрний шугам илүү зөөлөн болж, хүзүү урт, мөр нарийхан харагдах гоо сайхны эффект үүсэх боломжтой. Ялангуяа мөрний булчин их хөгжсөн хүмүүст тохирох эсэхийг эмчээр үнэлүүлж хийлгэнэ.

Шилбэний булчингийн ботокс

Шилбэний булчин томорч, хөл бүдүүн харагддаг тохиолдолд булчингийн ботокс хийлгэж болно.

Ботокс нь шилбэний булчингийн агшилтыг сулруулж, тодорхой хугацааны дараа булчингийн хэмжээг багасгаснаар шилбэний хэлбэрийг илүү нарийн, жигд харагдуулахад тусладаг.

Гэхдээ хөл бүдүүн харагдах шалтгаан нь булчин бус өөх, хаван эсвэл биеийн бүтцээс шалтгаалсан бол ботоксны үйлчилгээ байхгүй байж болно. Тиймээс эхлээд шалтгааныг зөв тодорхойлох нь чухал.

Ботоксын үр дүн хэр удаан хадгалагдах вэ?

Ботоксын үр дүн нь хийлгэсний дараа шууд мэдрэгдэхгүй. Үрчлээний ботоксын өөрчлөлт ихэвчлэн хэд хоногийн дараагаас мэдэгдэж эхэлж, бүрэн нөлөө нь ойролцоогоор 1–2 долоо хоногт тогтдог.

Үр дүн нь ерөнхийдөө 3–4 сар орчим хадгалагдах боловч тарьсан хэсэг, тун, булчингийн хэмжээ болон хувь хүний онцлогоос шалтгаалан ялгаатай.

Харин мөр, шилбэ зэрэг том булчингийн ботоксын хувьд булчингийн эзлэхүүн аажмаар өөрчлөгддөг тул үр дүн мэдэгдэх хугацаа нь үрчлээний ботоксоос өөр байж болно.

Яагаад хүн бүрт ижил тунгаар хийдэггүй вэ?

Ботоксыг cc болон Unit (U)-ээр хэмждэг. Нүүр болон биеийн булчингийн хэмжээ, хүч хүн бүрт өөр учраас шаардлагатай тун ч ялгаатай байдаг.

Ялангуяа мөр, шилбэ зэрэг том булчинд нүүрний жижиг үрчлээний ботокстой харьцуулахад өөр тун, тарилгын цэг шаардлагатай. Тиймээс ботоксын төрлөөс үл хамааран эмч тухайн хэсгийн булчингаас хамааран, тохирсон тун болон тарилгын цэгийг сонгодог.

VandS Clinic-ийн ботокс үйлчилгээ

VandS Clinic-д нүүрний үрчлээний ботокс, арьсны ботокс болон нүүр, биеийн булчингийн ботокс зэрэг төрөл бүрийн үйлчилгээ хийдэг ба бүтээгдэхүүний хувьд Meditox, Coretox гэх Солонгос бүтээгдэхүүнүүд, Xeomin буюу Герман ботокс, Allergan буюу Америк ботоксыг ашиглан үйлчилгээ үзүүлж байна

Үйлчилгээ хийхээс өмнө тухайн хүний үрчлээний байрлал, нүүрний хөдөлгөөн, булчингийн хэмжээ болон хүсэж буй үр дүнг харгалзан тарилгын хэсэг, тунг тохируулан сонгох боломжтой.

Ботокс нь бүгд ижил үйлчилгээ биш. Үрчлээг багасгах уу, арьсны ерөнхий байдлыг сайжруулах уу, эсвэл хэт хөгжсөн булчингийн эзлэхүүнийг багасгах уу гэдгээс шалтгаалан хийх арга, тун болон тарилгын хэсэг өөр байдаг. Тиймээс өөрийн зорилгод тохирсон ботоксын төрлийг сонгох нь хамгийн чухал юм.