HOME
GLOBAL KOR ENG 日本語 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN
โปรโมชั่น
คอลัมน์
คอลัมน์
คอลัมน์พิเศษเฉพาะของแวนส์คลินิก
Филлер ямар үйлчилгээтэй вэ? : Филлерийн төрлүүд
2026-08-25

Филлер нь нүүрний эзлэхүүн дутсан хэсгийг нөхөх, хонхойлт болон үрчлээг дүүргэх багасгах, нүүрний хэлбэр контурыг илүү тодотгоход ашигладаг тарилга үйлчилгээ юм.

Филлер нь үйлдвэрлэгч, брэнд болон бүтээгдэхүүний төрлөөсөө хамааран найрлага, бүтэц, уян хатан чанар, үр дүн хадгалагдах хугацаа болон үнийн хувьд ялгаатай байдаг. Мөн нэг брэндийн филлер ч хийх хэсэг, хүсэж буй үр дүнд зориулсан өөр өөр төрлийн бүтээгдэхүүнтэй байж болно.

Тиймээс филлерийг зөвхөн үнээр нь сонгохоос илүүтэй, аль хэсэгт хийлгэх гэж байгаа болон ямар үр дүн хүсэж байгаагаас шалтгаалан өөрт тохирох бүтээгдэхүүнийг сонгох нь чухал.

Ихэнх филлерийн үндсэн найрлага нь гиалуроны хүчил (Hyaluronic Acid, HA) бөгөөд арьсанд эзлэхүүн нэмж, хонхойсон хэсгийг дүүргэн, нүүрний хэлбэрийг илүү тэгш, тод харагдуулахад тусалдаг.

Филлерийг ихэвчлэн:

  • - дух, шанаа, хацар
  • - нүдний доорх хонхорхой
  • - хамар
  • - уруул
  • - хамар, уруулын хажуугийн нугалаа
  • - эрүү болон эрүүний шугам зэрэг хэсэгт хийдэг.

Attiere

Солонгос филлер. Үр дүн хадгалагдах хугацаа: ойролцоогоор 1-2сар

Neuramis

Солонгос филлер. Үр дүн хадгалагдах хугацаа: ойролцоогоор 3-4сар

Amalian

Герман филлер. Үр дүн хадгалагдах хугацаа: бүтээгдэхүүн болон тарьсан хэсгээс хамааран 6–18 сар орчим.

Restylane

Олон улсад өргөн хэрэглэгддэг Швед филлер. Байгалийн мэт эзлэхүүн бий болгох, зөөлөн бүтэцтэй уруулын филлер хийлгэхэд тохиромжтой. Үр дүн хадгалагдах хугацаа: бүтээгдэхүүн болон хэсгээс хамааран 6–18 сар орчим.

Juvéderm

Америк филлер бөгөөд уруул, хацар, нүүрний эзлэхүүн болон контур засах зэрэг төрөл бүрийн зорилгоор ашиглагддаг.. Үр дүн хадгалагдах хугацаа: бүтээгдэхүүн болон тарьсан хэсгээс хамааран ойролцоогоор 9–18 сар.

Belotero

Америк филлер бөгөөд уруул, хацар, нүүрний эзлэхүүн болон контур засах зэрэг төрөл бүрийн зорилгоор ашиглагддаг.. Үр дүн хадгалагдах хугацаа: бүтээгдэхүүн болон тарьсан хэсгээс хамааран ойролцоогоор 9–18 сар.

Филлер хийлгэсний дараа анхаарах зүйлс 

Филлер хийлгэсний дараа тарьсан хэсэгт бага зэрэг хавдах, улайх, хөхрөх шинж илэрч болно. Энэ нь хэвийн бөгөөд хаван, хөхрөлт нь хэд хоногийн дотор аажмаар багасдаг. Хувь хүний биеийн онцлог болон филлер хийлгэсэн хэсгээс шалтгаалан бүрэн тогтворжих хугацаа харилцан адилгүй байж болно.

Филлер хийлгэсний дараах эхний үед:

  • - Тарьсан хэсгийг хүчтэй дарж, үрж, массаж хийхгүй байх
  • - 7хоногийн турш хүнд дасгал хөдөлгөөн, саун болон хэт халуун орчноос зайлсхийх
  • - Архи согтууруулах ундааг түр хугацаанд хязгаарлах
  • - Тарьсан хэсэгт хүчтэй даралт өгөхөөс зайлсхийх
  • - Эмчийн өгсөн арчилгааны зааврыг дагаж мөрдөх хэрэгтэй.

Хэмжээ нь бага санагдвал яах вэ?

Филлер хийлгэсний дараах эхний хэдэн өдөр хавангаас шалтгаалан эцсийн хэлбэр, хэмжээ нь шууд тодорхой харагдахгүй байж болно. Тиймээс шууд нэмэлт филлер хийлгэхээс илүүтэй хаван бууж, филлер тогтворжсоны дараа үр дүнг үнэлэхийг зөвлөж байна. Хэрэв хэмжээ нь бага санагдаж, нэмэлт филлер хийлгэхийг хүсвэл 14 хоногийн дараа эмчид дахин үзүүлж, тухайн хэсгийн байдлыг шалгуулсны дараа шаардлагатай тохиолдолд нэмэлтээр хийлгэх боломжтой.

Солонгост филлер хаана хийлгэх вэ?

Солонгост филлер хийлгэхдээ зөвхөн үнэ эсвэл брэндээр нь сонгохоос илүүтэйгээр өөрийн хүсэж буй хэлбэр, хэмжээ, нүүрний онцлогт тохирсон зөвлөгөө авч хийлгэх нь чухал.

VandS Clinic-д филлерийн үйлчилгээ авахын өмнө зөвлөх ажилтан болон эмчээс зөвлөгөө авч, өөрийн хүсэж буй үр дүнгээ дэлгэрэнгүй ярилцах боломжтой. Хэрэв танд “яг ийм уруултай болмоор байна”, “эрүүгээ ийм хэлбэртэй болгохыг хүсэж байна”, “хацраа арай зөөлөн дүүрэн харагдуулмаар байна” гэх мэт тодорхой хүсэж буй хэлбэр байгаа бол жишээ зураг үзүүлэн зөвлөгөө авах боломжтой.

Зөвлөгөөний үеэр таны:

  • - нүүрний ерөнхий харьцаа
  • - филлер хийх хэсгийн одоогийн хэлбэр
  • - хүсэж буй хэмжээ, өөрчлөлт
  • - тохирох филлерийн төрөл
  • - шаардлагатай хэмжээ
  • - боломжит үр дүн болон анхаарах зүйлсийг харгалзан үзэж үйлчилгээний төлөвлөгөөг гаргана.

Зураг дээр харагдаж буй хэлбэр хүн бүрийн нүүрэнд яг ижил гарах боломжгүй байдаг тул эмч таны нүүрний бүтэц, харьцаанд тохируулан аль болох хүссэн хэлбэртэй ижил байдлаар хийж өгөх боломжтой.

VandS Clinic-д монгол орчуулагч ажилтнууд ажилладаг тул солонгос хэл мэдэхгүй байсан ч үйлчилгээний талаар ойлголцох боломжтой.

Ингэснээр зөвлөгөөний үеэр өөрийн хүссэн зүйлээ бүрэн илэрхийлж чадахгүй байх, эмчийн тайлбарыг буруу ойлгох зэрэг асуудлыг багасгаж, сайн ойлголцсоны үндсэн дээр филлерийн үйлчилгээг сонгох боломжтой.

VandS Clinic-д Attiere, Neuramis, Amalian, Restylane, Juvéderm, Belotero зэрэг олон төрлийн филлерээс сонгох боломжтой.

Хэрэв Солонгост филлер хийлгэхээр төлөвлөж байгаа бол өөрийн хүсэж буй хэлбэрийн зургийг урьдчилан бэлдэж, зөвлөгөөний үеэр үзүүлэх нь илүү ойлгомжтой, үр дүнтэй зөвлөгөө аваарай.